МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.11.08
Гадаад харилцаа

Ж.Бат-Эрдэнэ: Хөрөнгө оруулалт, жижиг дунд үйлдвэрлэл дээр маш сайн анхаарах хэрэгтэй

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх  тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Гадаад харилцааны яам худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаандаа маш сайн анхаарах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт тэр тусмаа жижиг дунд үйлдвэрлэл дээр маш сайн анхаарах хэрэгтэй. 

Польш улс хөдөө аж ахуйн талаар Европтоо тэргүүлж байна энэ сайн техник технологийг Монголд нэвтрүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд сайн анхаарах хэрэгтэй. Мөн Засгийн газар хоорондын зээл тусламж нэлээд яригддаг. Үүнийг нэмэгдүүлэх дээр анхаарах эдийн засгийн харилцаа холбоогоо өргөн хүрээнд хөгжүүлэхэд анхаараарай гэж хэлмээр байна. 

НҮБ-д байнгын төлөөлөгчөөр сууна гэдэг олон улсын парламентад сууж Монгол улсын гадаад харилцааны бодлогыг тэнд илэрхийлэгч болдог. Тэгэхээр энэ хүнийг арай өндөр хэмжээнд авч үзэх хэрэгтэй байх. 

ШИНЭ МЭДЭЭ