МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.11.08
Гадаад харилцаа

Ц.Мөнх-Оргил: Элчин сайд нарыг томилохоос өмнө бэлддэг курс байвал яасан юм бэ?

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх  тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

Элчин сайд нарыг нэр дэвшүүлэхээс өмнө элчин сайдад нэр дэвших боломжтой хүмүүсийг тусад нь бэлддэг хэл талаас нь биш Монгол улсад тулгамдаад байгаа асуудлыг маш сайн мэддэг болтол нь бэлддэг курс байвал зүгээр юм биш үү. ОХУ-д гадаад харилцааны яамны том сургалтын аппарат байдаг. 

Магадгүй удирдлагын академид түшиглээд өөр салбарт ажиллаж байгаа өндөр боловсролтой хэл устай хүмүүсийг элчин сайдад бэлдэж байвал сайн байна. Хоёр орны харилцаа, улс төрийн асуудлаа мэдээд байдаг хөдөө аж ахуй бусад салбараа мэддэггүй. 

ШИНЭ МЭДЭЭ