Ж.Эрдэнэбат: Юунаас болж саарал жагсаалтад орсон бэ гэдгээ ярих хэрэгтэй
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг байгууллагын “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ–ын гишүүн Ж.Бат–Эрдэнэ:
Саарал жагсаалтад орсон асуудлыг нэлээд сайн ярих хэрэгтэй. Юунаас болж саарал жагсаалтад орсон бэ гэдгээ ярих хэрэгтэй. Хариуцлага алдсан хүмүүсийг ярих хэрэгтэй. Арга хэмжээ авахад санал нэг байгаа.
С.Даваасүрэн гэдэг хүнийг ямар шалтгаанаар ажлаас халж байгаа вэ. Өргөдлөө өөрөө өгсөн юм уу, өргөдлийг нь өгүүлсэн юм уу. Энэ асуудал УИХ-ын Тамгын газраас оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Хариуцлага тооцож байгаа бол тооцож байгаа субъект нь тодорхой байх ёстой. УИХ-ын Тамгын газрын дарга энд байх хэрэгтэй шүү дээ.