МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.11.08
Эдийн засаг, Худалдаа

Ж.Бат-Эрдэнэ: Эдийн засгийн суурь хөгжилд ЖДҮ-ийн үүрэг өндөр

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Өнгөрсөн жил  ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 47 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. ЖДҮ-ийн санг ашиглах журамд өөрчлөлт оруулсан.  ЖДҮ эрхэлж байгаа хүмүүстэй уулзахад сангийн мөнгийг хуваарилалт ил тод болж байна, ганцхан сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдгийг хүсч байгаа.

Тиймээс ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 50 тэрбум төгрөг суулгаж өгөхийг дэмжээрэй гэж гишүүдээсээ хүсч байна. Ч.Улаан сайд сангийн эргэн төлөлтөөс мөнгө орж ирнэ гэж хэлж байгаа. Би танайхантай уулзсан. Эргэн төлөлтөөс орж ирж байгаа мөнгө чинь өмнө нь бондоор босгосон эргэн төлөлтийг төлөхөд зарцуулагдах юм билээ.

Үндсэндээ  ЖДҮ-ийг хөгжүүлэх сан хоосон болно гэсэн үг. Эдийн засгийн суурь хөгжилд ЖДҮ-ийн үүрэг өндөр. МАН-ын мөрийн хөтөлбөрт үйлдвэрүүдийг дэмжих асуудал өргөн хүрээнд тусгагдсан. Үүнтэйгээ уялдаад 50 тэрбум суулгах асуудлыг дэмжиж өгнө үү.

ШИНЭ МЭДЭЭ