2019.11.08
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Ж.Бат-Эрдэнэ: Татвараас зайлсхийгээд байгаа юм биш авах газар нь аваач
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолтой холбогдуулан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд би очсон. Хуулийн өөрчлөлтийг үзэж байхдаа алтны татвар дээр ач холбогдол өгсөн ч Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөгч байх ба АМНАТ-ийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалт дээр ач холбогдол бага өгсөн.
Хэрвээ бид агуулгаар нь өөрчлөхгүй бол дараалуулж бичсэн байсан зүйлийг доош нь цувуулж бичээд орж ирж байна энэ дахиад унана шүү. Сангийн яам яг хэдий хэмжээний татвар авах ёстой юм? Яг тэрийгээ олборлож байгаа аман дээр нь аваачээ. Улс эх орондоо хэрэгтэй татвараас зайлсхийгээд байгаа юм биш авах газар нь аваачээ л гэж байна.