МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өргөө цагаан гэр хөтөлбөр 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа
2019.11.11
Орон нутгийн хөгжил

Өргөө цагаан гэр хөтөлбөр 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллаж Өргөө цагаан гэр хөтөлбөрийн хүрээнд 25 өрхөд гэр бэлэглэлээ. 

Хөтөлбөр 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж нийтдээ 70 өрх, айл хамрагдаад байна.

Л.Мөнхбаатар гишүүн "Өргөө гэртээ халуун ам бүлээрээ элэг бүтэн, эрүүл энх, амар тайван амьдрах шиг жаргал гэж үгүй. Тиймээс аж амьдралынхаа төлөө чин эрмэлзлээр дүүрэн, хичээл зүтгэл гарган ажиллаж хөдөлмөрлөдөг ч одоохондоо гэр оронтой болж чадаагүй байгаа иргэдийнхээ амьдралд дэмжлэг болох зорилгоор Өргөө цагаан гэр хөтөлбөрийг уламжлал болгон зохион байгуулж байна.

Өргөө цагаан гэр хөтөлбөрт хамрагдсан айл, өрхүүдийн ахуй амьдрал дэвжин дээшилж, халуун ам бүлээрээ аз жаргалтай, урам зоригтой амьдарч буйгаа бидэнд байнга хэлж байдаг нь энэхүү ажлын маань үр дүн юм" хэмээж байлаа.

Арга хэмжээний үеэр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Улаан-Уул, Хатгал тосгоны байгаль орчны улсын байцаагчид мотоциклыг, иж бүрэн өвөл зуны хувцасны хамт гардуулан өглөө.

Мөн тойргийнхоо 10, 11, 12 дугаар цэцэрлэгийн тавьсан хүсэлтийн дагуу нэн шаардлагатай байгаа тоглоом, тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм.

ШИНЭ МЭДЭЭ