2019.11.11
Эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмнэлгүүдийн гадна тохижилтын ажилтай танилцлаа
Улсын төв нэгдүгээр эмнэлгийн байгуулгын гадна зам талбайг иж бүрэн тохижуулж,авто зогсоол, гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламж, яаралтай түргэн тусламжийн авто машины хөдөлгөөний зохицуулалтыг шийдвэрлэсэн байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Энэ бол засгийн газрийн мөрийн хөтөлбөрт орсон томоохон ажил. Иргэд маань эмнэлгийн гадаад орчинд сэтгэл дундуур байгаа нь судалгаагаар гарсан байдаг. Ард иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх ёстой.