МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Бат-Эрдэнэ: АМНАТ-ыг зөвхөн олборлож байгаагаас нь авъя
2019.11.11
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Ж.Бат-Эрдэнэ: АМНАТ-ыг зөвхөн олборлож байгаагаас нь авъя

АМНАТ-ын талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэээс тодрууллаа. 

Тэрбээр "Бид ярилцаж, Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дүгээр заалтын нэгдүгээрт задалж өгье гэж байгаа. Ер нь ашигт малтмал олборлож байгаа бол зөвхөн олборлож байгаагаас эь л авъя.: Газрын хэвлийд байгаа баялгийг олборлоод авна гэдэг өөрөө олборлогдсоныхоо дараа бүтээгдэхүүн болоод явчихна. Алт, нүүрс гээд олборлосон бүтээгдэхүүн болно. Олборлосон бүтээгдэхүүнээ боловсруулж, угааж, коксжуулах үед ААН-ын албан татвар, холбогдох татваруудаа аваад явах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, АМНАТ-ын татвараас зөвхөн олборлож байгаагаас нь авна гэсэн саналыг ажлын хэсэг дээр хэллээ. Ажлын хэсгийнхэн, Сангийн яам, УУХҮЯ хоорондоо ярьж байгаад нэг шийдэлд хүрье гэж ярьж байна даа. Ч.Хүрэлбаатар сайдын ярьж байгаа 1,3 их наяд төлбөрийг буцаагаад хуульд өөрчлөлт оруулаад авч л таараа. Мэдээж хуулийн зохицуулалтаас зөрөө гарах байх" гэв.

ШИНЭ МЭДЭЭ