Х.Нямбаатар: Би ХЗДХ-ийн сайд болохгүй
2019.11.12
Улстөр

Х.Нямбаатар: Би ХЗДХ-ийн сайд болохгүй

Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтад орсон хариуцлагыг зөвхөн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад үүрүүлээд, ажлаас нь чөлөөлөх ёсгүй, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид ч хариуцлага тооцох нь зүйтэй хэмээн сөрөг хүчний зүгээс мэдэгдсэн.

 

Саарал жагсаалтад орсон шалтгаан, хариуцлагын асуудал яригдаж буй энэ үед Хууль зүй, дотоод хэргийн сайдыг чөлөөлж, оронд нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатарыг томилох тохироо хийгдэж байна гэх мэдээлэл цацагдах болов. 

Энэ талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатараас тодрууллаа. Тэрбээр "Ямар нэгэн тохироо хийгдсэн гэдэг зүйл огт байхгүй. Энэ мэт худал мэдээллийг улс төрийн зарим намуудаас зориуд тарааж байна гэж харж байгаа. Эрүүгийн хуульд гүтгэх заалт оруулахаас өмнө амжуулах гэж байгаа юм шиг сүүлийн үед надтай холбоотой янз бүрийн гүтгэлэг явуулах боллоо. Би Хууль зүй, дотоод хэргийн сайд болохгүй" гэсэн хариулт өглөө. 

ШИНЭ МЭДЭЭ