“Эрдэнэс-Тавантолгой” ХК БСШУС-ын яамтай хамтран ажиллана
2019.11.12
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Эрдэнэс-Тавантолгой” ХК БСШУС-ын яамтай хамтран ажиллана

“Эрдэнэс-Тавантолгой” ХК  Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран ажиллах санамж бичгийг  2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгууллаа.

Санамж бичгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нар үзэглэж, хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлуудын талаар санал солилцов.

Энэхүү санамж бичгийг байгуулж буй талууд нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 296 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Монгол Улсын боловсролын салбарт нийгмийн хариуцлагын хүрээнд багш, оюутны хөгжлийг дэмжих болон холбогдох бусад асуудлаар хамтран ажиллах юм.

Түүнчлэн Монгол Улсыг гадаад улсад сурталчлах, спортоор дамжуулан иргэдэд эв нэгдэл, эерэг хандлагыг төлөвшүүлэх, холбогдох шаардлага, шалгуур хангасан Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх зэрэг бусад асуудалд хамтран ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ