МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл цом 2019 спортын их наадам амжилттай зохион байгуулагдлаа
2019.11.13
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл цом 2019 спортын их наадам амжилттай зохион байгуулагдлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар  “Хөвсгөл цом – 2019” спортын наадам  4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Наадамд Хөвсгөл аймгийн Төрийн болон нутгийн удирдлагын байгууллага, аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон сумдын дунд зохион байгуулагдаж байгаа юм.

Спортын наадмын нээлтэд УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар оролцож тамирчдад спортын амжилт хүссэн юм.

Наадмаар дамжуулан бүх нийтийн спортын хөгжлийг дэмжих, хамт олны багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой юм.

“Хөвсгөл цом – 2019” спортын их наадам жилээс жилд өргөжин тэлж энэ удаагийн тэмцээнд 150 багийн 1500 гаруй баг, тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө.

Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, үндэсний шагайн харваа, ширээний теннис гэсэн төрлүүдээр зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодрууллаа.

Тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж баг тамирчид идэвхтэй хамрагдсанаар тэмцээний чансааг улам өндөр болгож байна. Хөвсгөл цом тэмцээнд багийн дүнгээр Титэм сургууль тэргүүлж цомын эзэн боллоо.

ШИНЭ МЭДЭЭ