2019.11.14
Хууль, эрх зүй

Б.Бат-Эрдэнэ: Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийгмийн хүрээний зөвшилцөлд хүрч байж шийдэх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн  /2019.11.14/ нэгдсэн  хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ  үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Төрийн нэр хүнд сайнгүй байгаа, эдийн засаг иргэдийн амьдралд дорвитой өөрчлөлт гарахгүй байгаа нь хуулиндаа, тогтолцоондоо байна гээд байдаг. Би бол хувь хүний үзэл ухамсар, хандлагад байна гэж хардаг.  Төрийн хүн гэдэг бол хувийн эрх ашгаа хойш нь тавьж чаддаг байх хэрэгтэй. 

Төрийн ажлыг хийж чадахгүй элдэв олон зөрчил гаргадаг шийдвэр гаргах төвшинд байгаа хүмүүсийг дэвшүүлдэг улс төрийн намуудад хариуцлага тооцдог болох энэ заалтыг олон улсын жишигт нийцсэн сахилга хариуцлагын заалт гэж харж байна. 

Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг нийт нийгмийн хүрээний зөвшилцөлд хүрч байж шийдэх ёстой. ард нийтийн санал асуулгыг авах ёстой гэсэн байр сууринд байдаг хүн. Орхиж болохгүй намуудын оролцоог бүрэн хангаж МАХН-аас О.Баасанхүүг оруулах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Холимог тогтолцоогоор намын ард нуугдаж гарч ирдэг байж болохгүй. Би дөрвөн удаа их хуралд сонгогдохдоо ард түмнийхээ шүүлтээр гарч ирсэн.  

Бүрэн хэмжээний итгэл үнэмшил төрөхгүй байна. Намын жагсаалтаар УИХ-д сонгогдох тогтолцоог дэмжих боломжгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа намын зөвшилцөлд хүрэх хэрэгтэй гэж хэлсээр байсан. Гэтэл одоо Ардчилсан нам одоо зөвшилцөлөөс гарлаа. МАХН-аас Их хуралд суугаа О.Баасанхүүг ч оруулах байсан. Ард нийтийн санал асуулгыг ч явуулах байсан. Иргэдтэй уулзаж байхад энэ саналыг гаргаж байсан. 

ШИНЭ МЭДЭЭ