2019.11.14
Хууль, эрх зүй
Ж.Бат-Эрдэнэ: Бид холимог тогтолцоо руу орох арай болоогүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.14/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Ерөнхий сайдын эрх мэдлийг чангатгах сайжруулах асуудал орж ирж байгааг дэмжиж байгаа. УИХ-аас Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж өгдөг. Тэр мөрийн хөтөлбөрийн хэрэгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний өөрсдийн зохион байгуулалтаа хийгээд явах эрхийг нь олгоё гэж ярьсан ч унасан. Одоо ахиад орж ирж байгаа нь зөв.
Хуулинд хариуцлагын тогтолцоо зөв байх хэрэгтэй. Ард иргэдээсээ сонгогдсон хүн эргээд тойрогтоо ажиллаж хариуцлагаа өөрөө үүрнэ. Бид холимог тогтолцоо руу орох арай болоогүй гэж бодож байна. Ард иргэд болон нам нь төлөвшсөн хүн амын тоо өндөртэй орнуудтай харьцуулан энэ тогтолцоог сонгож болохгүй.