2019.11.14
Хууль, эрх зүй
Н.Учрал: Дагалдах хуулиуд дээр маш олон асуудал дээр анхаарах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.14/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал
Хэлэлцүүлгийн явцад сайн заалтууд хасагдсан. Шатлан дэвших зарчмыг үндэслэнэ гэдэг аймшигтай үг үндсэн хуулинд орох шахаж байхад би их бухимдсан. Хөгжлийн бодлогын асуудлууд дээр нэг зүйлийг тодруулмаар байна. Шадар сайд хөгжлийн бодлогыг хариуцсан сайд байна эсвэл хөгжлийн бодлого нь тогтвортой байна гэдэг үгийн цаана хөгжлийн бодлогын асуудал хариуцсан тодорхой нэг байгууллага байх юм шиг утга байгаад байна.
Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан тодорхой нэг байгууллага байх юм уу? үгүй юу гэдэг нь тодорхой бус. Үндсэн хуулийг баталсаний дараа дагаж 26 хуулинд өөрчлөлт орно гэж байна. Энэ хуулиуд дээр бид хэрхэн анхаарч ажиллах вэ гэдгийг тодотгомоор байна.
Намын босго сонгууль өгөх эрхтэй хүмүүсийн нэг хувь. Үүнийг гишүүн болсноор нь авч үзэх юм уу тухайн намыг дэмжиж байна гэж гарын үсэг цуглуулаад нам байгуулна гэж болох юм уу? Энэ дээр ойлгомжгүй байдал үүсээд байна. Дагалдах хуулиуд дээрээ энэ асуудал дээр сайн анхаарах хэрэгтэй.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
2019.12.31
Сонгинохайрхан дүүргийн 1000 эмэгтэй чууллаа
2019.11.22