2019.11.20
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Ж.Бат-Эрдэнэ: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах гэснийг тодруулж өгнө үү?
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах гэснийг тодруулж өгнө үү? Хэлэлцээр хийх төвшинд зөвлөх үйлчилгээ хэрэгтэй л байх гэхдээ олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн гээд яаж энийг харж байна вэ?
Монгол улсын эрх ашигт нийцүүлэх гэсэн байна Монгол улсын эрх ашиг гэж яг юуг хэлээд байна вэ? нэг ийм үгээр бөөрөнхийлөөд хаячих юм биш биз дээ?