2019.11.20
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Б.Бат-Эрдэнэ: Ойн үржүүлгийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.11.20/ хуралдаанаар Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
Хуулийг дэмжиж байна Монгол орныхоо ойн асуудалд анхаарахгүй бол болохгүй болсон шүү. Ногоон хэрэм ажлын үр дүн ямар байна вэ? Ой үржүүлгийн ажил ямар төвшинд яваа вэ? Манайхаас бусад орон ойг тариа будаа тарьж байгаа мэт ургуулаад хурааж аваад төлөвлөгөөтэй ажилладаг.
Ойн цэвэрлэгээ ашиглалт хамгаалалтын тал дээр цогцоор нь анхаарах хэрэгтэй. Байгаль орчны багц хуулинд өөрчлөлт орж байгаа. Энэ дээр нэлээд зүйлүүд шийдэгдэх байх гэж харж байна. Монгол орны 8 хувийг хамарсан ойн сангаа хамгаалах талаар сайн ярьж анхаарах шаардлага байна.