“Эмэгтэйчүүдийн оролцоо нийгэмд” чуулган амжилттай зохион байгуулагдлаа
2019.11.21
Орон нутгийн хөгжил

“Эмэгтэйчүүдийн оролцоо нийгэмд” чуулган амжилттай зохион байгуулагдлаа

Сонгинохайрхан дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “Эмэгтэйчүүдийн оролцоо нийгэмд” чуулганыг зохион байгууллаа.

Тус чуулганд дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Гарамжав, Б.Ундармаа болон НИТХ-ын Төлөөлөгч Д.Баярсайхан нар уригдан оролцлоо. Мөн дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн болон бусад удирдлагууд байлаа.

Чуулганаар дүүргийн салбар салбартаа тэргүүлэгч 9 эмэгтэйг шалгаруулж, ур ухаан, авьяас чадварыг нь алдаршууллаа.

Уригдан ирсэн 1200 эмэгтэйчүүддээ зохион байгуулагчдын зүгээс гарын бэлэг гардуулж, 43 эмэгтэйг ажлын байртай болгож, мөн хувиараа бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бэлэглэн урамшууллаа.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраар хангах нь өрхийн орлого, үр хүүхдийн сайн сайханд төдийгүй нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой.

Учир нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдснээр гэр бүл, хүний хөгжил, нийгмийн асуудлуудад нухацтай, шийдэлтэй хандах боломж дээшилдэг нь практикаар нотлогдсон ойлголт юм. Манай улс шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн үзүүлэлтээр 107-д эрэмбэлэгдэж байна. 

1000 эмэгтэйчүүд нэг дор цуглаж баярласан үйл ажиллагаа маань хүндэтгэлийн тоглолтоор өндөрлөлөө.

ШИНЭ МЭДЭЭ