МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.11.22
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ц.Мөнх-Оргил: Хоршооллын хуулийг ЭЗБХ болон ХЗБХ-оор хамт хэлэлцүүлмээр байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн  /2019.11.22/  нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц. Мөнх-Оргил

УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд амжвал батлах ёстой чухал хуулиудын нэг өнөөдөр орж ирж байна. Дэлхий даяар бараг тэрбум гаруй хүн хоршооны гишүүн болоод үйл ажиллагаанд оролцож байгаа. Манайд яагаад компани эсвэл нөхөрлөлийн хэмжээтэй адилхан хөгжиж чадахгүй байна вэ гэдэг дээр хууль баталж байхдаа тал талаас нь харах хэрэгтэй.

Өнөөдөр энд байгаа гишүүдийн тоог харахад төрөөс анхаарахгүй байгаа нь харагдаж байна. Энэ хуулийг ганц ЭЗБХ-оор хэлэлцүүлэхгүйгээр Хууль зүйн байнгын хороотой хамтарч хэлэлцэх хэрэгтэй. Хоршоод хөгжихгүй байгаа бас нэг шалтгаан нь Иргэний хуульд байж магадгүй ашгийн төлөө болон ашгийн төлөө бус байна гэсэн. Гэхдээ хуульд ямар нь ашгийн төлөө ямар нь ашгийн төлөө бус байх вэ гэдэг дээр салгахгүй бол нэг зохицуулалт дээр ялгаа салгаа нь харагдахгүй байна. 

ШИНЭ МЭДЭЭ