2019.11.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Нийслэлийн 52-р сургуулийн шинэ өргөтгөл ашиглалтанд орлоо
Нийслэлийн 52-р сургууль нь 3 ээлжээр хичээлэлдэг байсан. Тус сургуульд 2000 гаруй хүүхэд суралцах ёстой байсан ч 3000 гаруй хүүхэд суралцаж байна. Нийтдээ 900 гаруй хүүхэд суралцах боломжтой анги танхим нээгдлээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Нийслэлийн 52-р сургууль 1952 онд байгуулагдсан. Анх 1896 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол одоо 3800 хүүхэдтэй 3 ээлжээр хичээллэж байсан. Гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2 ээлж болгох засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байна.