МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Шинэ Үе Баянгол" ТББ-ын нээлтийн үйл ажиллагаа  боллоо
2019.11.28
Орон нутгийн хөгжил

"Шинэ Үе Баянгол" ТББ-ын нээлтийн үйл ажиллагаа боллоо

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар улсаа тунхаглан зарласан түүхэн ѳдѳр Баянгол дүүргийн 3500 оюутан залуус Улаанбаатар паласын концертын их танхимд дүүрэн цугларч "Шинэ Үе Баянгол" ТББ-ын нээлтийн үйл ажиллагааг ёслол тѳгѳлдѳр зохион байгууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачлан 4 дэх жилдээ зохион байгуулсан "Шилдэг бизнес тѳсѳл" уралдааны шилдэг оролцогчид шагналаа гардан авсан ба залуусын дуртай хамтлаг уран бүтээлчид ая дуугаа өргөж нэгэн оройг хүсэл тэмүүлэл дүүрэн өнгөрүүллээ.

Баянголын оюутан залуус ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх, шинэ мэдлэг, мэдээлэл олж авах, түүгээрээ дамжуулан Баянгол дүүргээ хѳгжүүлэхэд гар бие оролцох, цаашлаад улс орны хѳгжилд хувь нэмрээ оруулна гэсэн том зорилгын дор нэгдэн тус ТББ-ыг үүсгэн байгуулсан аж.

Нээлтэнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар оролцож "Монгол улсын ирээдүй болсон залуучуудын хүсэл тэмүүллийг хүндэтгэн, санал санаачлагыг нь тууштай дэмжин хамтран ажиллах болно.Улс орны ирээдүй гэрэлтэй, залуусын хүсэл тэмүүлэл дундаршгүй арвин байх болтугай" хэмээлээ.

ШИНЭ МЭДЭЭ