2019.11.28
Гадаад харилцаа
Д.Медведев ирэх сард У.Хүрэлсүхтэй уулзахаар төлөвлөж байна
ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев болон МУ-ын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нарын ирэх 12 дугаар сард хийх уулзалтын бэлтгэлийг хэлэлцсэн тухай ОХУ-ын Засгийн газрын албан ёсны цахим хуудаст мэдээлсэн байна
Оросын талын Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг явуулах үеэр тэрбээр энэ асуудлыг хэлэлцжээ. У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлалын үеэр мөн Орос-Монголын бизнес чуулга уулзалтыг нээхээр төлөвлөж байгаа аж.
Хоёр улсын худалдааны эргэлт гурван жилийн хугацаанд тогтвортой өсөлттэй байгааг Гордеев цохон тэмдэглэжээ. Шинжээчдийн үнэлж байгаагаар, энэ үзүүлэлт 2018 онд 1 тэрбум 650 сая орчимд хүрсэн нь 2017 оныхтой харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт байсан бол 2019 оны 1-9 дүгээр сарын үзүүлэлттэй харьцуулахад 13 хувиар нэмэгдсэн байна.
“Бид хоёр улсын хамтын ажиллагаанд тулгамдсан асуудлуудыг тодорхойлох хэрэгтэй” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.
ШИНЭ МЭДЭЭ
Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2019.12.30
Оны шилдэг хүүхдүүд шагналаа гардлаа
2019.12.26
20 мянган тонн мах нөөцөлнө
2019.12.25
Атрын дөрөвдүгээр аян зарлалаа
2019.12.25
Мал зүйчдийн улсын зөвлөгөөн боллоо
2019.12.20