Д.Сумъяабазар сайд “MINES AND MONEY LONDON 2019” олон улсын чуулга уулзалтад оролцлоо
2019.11.28
Гадаад харилцаа

Д.Сумъяабазар сайд “MINES AND MONEY LONDON 2019” олон улсын чуулга уулзалтад оролцлоо

УУХҮ-ын сайд Д.Сумъяабазар Лондон хотноо 17 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа дэлхийн уул уурхай ба хөрөнгө оруулагчдийн “MINES AND MONEY LONDON 2019” олон улсын чуулга уулзалтад оролцлоо.

Энэхүү чуулга уулзалт уул уурхайн салбарын ололт амжилтыг бататгахын зэрэгцээ төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжийг олгосон 2000 гаруй оролцогчид цугласан чухал олон улсын хурал билээ.

Энэ удаагийн чуулга уулзалтаар Монголын Засгийн газрын уул уурхайн салбарт баримталж байгаа бодлого, хөгжлийн цаашдын чиг хандлагыг танилцууллаа. Мөн дэлхийн хэмжээний нүүрсний орд болох Тавантолгой, Эрдэнэс Монгол ХХК, хувийн хэвшлийн төлөөлөл Л.Эрдэнэ Ресурс Дэвэлопмент Корпораци танилцуулгаа хийж дэлхийн уул уурхайнхны анхаарлын төвд оруулсан байна.

Мөн Д.Сумъяабазар сайд Монгол Улсын Засгийн газраас хариуцлагатай, ил тод, байгаль орчинд ээлтэй-ногоон, оролцоог хангасан, тэгш хуваарилалт бүхий уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг уламжиллаа.

ШИНЭ МЭДЭЭ