2019.11.28
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2019.11.28) хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ.
Хуулийн төслийн танилцуулгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.
Хуулийн төслийг БОХХААБХ-оор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж чуулганы хуралдаан өндөрлөв.