МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

НАМЗХ-оос санаачилсан "Хайрын төгөл" нээлтээ хийлээ
2019.12.02
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

НАМЗХ-оос санаачилсан "Хайрын төгөл" нээлтээ хийлээ

"Нийгмийн Ардчилал" Монголын Залуучуудын холбооноос санаачлан "Хайрла" төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд өөрийгөө хайрлах, эцэг эх, байгаль,эх дэлхий, бусдыг хайрлах гээд олон ажлууд зохион байгуулагдаж байна.

Хайрла төслийн хүрээнд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд НАМЗХ-ны залуусын хандив, тусламжаар бүтсэн "Хайрын төгөл" нээлтээ хийлээ.

Энэхүү төгөлд залуус маань тайзыг нь ашиглаж төрөл бүрийн үйл ажиллагаа эвэнт зохион байгуулах болон хайраа мөнхлөх "хайрын цоож" челленжид нэгдэх боломжтой.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны тэргүүн Н.Учрал гэргий Ч.Сэлэнгийн хамт "Хайрын цоож" челленжид нэгдэж хайраа мөнхөлж хосууд та бүхнийг "Хайрын төгөл"-өөр зочилж энэ челленжид нэгдэхийг уриаллаа.

Хайрын төгөлын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Сарангэрэл болон НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчид, УЗ-ын гишүүд оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ