МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Тогтохсүрэн гишүүн Арвайхээр хотын оёдолчин бүсгүйчүүдийг төрийн ордонд хүлээн авч уулзлаа
2019.12.04
Орон нутгийн хөгжил

Д.Тогтохсүрэн гишүүн Арвайхээр хотын оёдолчин бүсгүйчүүдийг төрийн ордонд хүлээн авч уулзлаа

Ѳвѳрхангай аймгийн Оёдолчдын холбоо, ХАҮТ-ын салбартай хамтран Оёдлын үйлдвэрүүдтэй танилцах, туршлага судлах "Chumber bus" аяллыг зохион байгуулж байна.

Тус аялалд Арвайхээр хотноо оёдлын үйлчилгээ эрхэлж буй 22 эмэгтэй хамрагджээ.  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тэднийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар жижиг оёдлын цехүүд хамтарч ажиллах, дотооддоо үйлдвэрлэх боломжтой хувцас даавуун бүтээгдэхүүнийг чанартай үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх асуудлаар санал солилцлоо.

"Chumber bus" аялалын бүрэлдэхүүн Амар оршихуй ажлын хувцасны үйлдвэр, Ѳүлэн менч оёдлын үйлдвэр, Бѳртэ цэргийн дүрэмт хувцасны үйлдвэр, Амно Оёдлын үйлдвэр, Урбан жийнс брендийн үйлдвэр, Тод оймс Брендийн үйлдвэрүүдээр орж, туршлага судлах хөтөлбөртэй ирсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ