МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэл Тимоти Женкинс-тэй уулзлаа
2019.12.04
Гадаад харилцаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Тимоти Женкинс-тэй уулзлаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн Бүгд Найрамдах Чех Улсын Пипл Ин Нийд Төрийн бус байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Тимоти Женкинс-тэй хийх уулзалтад хийлээ.

Уулзалтаар Чех Улсын Пипл Ин Нийд (People in need) Төрийн бус байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Тимоти Женкинс Эрүүл мэндийн сайдад бараалхаж танилцах, эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлсэн төслийн талаар товч мэдээллээ.

Мөн Европын холбооноос санхүүжиж буй "Амьсгалах эрх" төслийг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

2011 oнд Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Бүгд Найрамдах Чех Улсын Пипл ин Нийд төрийн бус байгууллага хоорондын хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, “Монгол Улсын баруун болон өмнөд хэсэгт орших аймгуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн.

2011-2013 онд хэрэгжсэн уг төслийн хүрээнд Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг тус бүрт явуулын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай аппарат, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр тоноглогдсон эмнэлгийн зориулалттай автомашиныг хүлээлгэн өгсөн.

Явуулын эмнэлэг нь дараах тоног төхөөрөмжөөр хангагдсан. Үүнд, зөөврийн радио долгионы аппарат, зөөврийн эхо аппарат, ходоодны дуран, чагнуур, чихний дуран, цусны сахар хэмжигч, даралт хэмжигч, цусны оношилгооны аппарат, микроскоп, жижиг мэс ажилбарын ком, нүдний дуран, оношилгооны гэрэл, ариутгагч, жин, цахилгаан үүсгүүр, сандал, ширээ болон үзлэгийн сандал багтана.

Төслийн хүрээнд алслагдсан, хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.

Эдгээр төслүүд нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, алслагдсан орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орчин үеийн зөөврийн оношилгооны тоног төхөөрөмжийг ашиглан цаг алдалгүй үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ШИНЭ МЭДЭЭ