МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын дээд шүүхийн шүүгчээр Б.Амарбаясгаланг томиллоо
2019.12.05
Улстөр

Улсын дээд шүүхийн шүүгчээр Б.Амарбаясгаланг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Улсын дээд шүүхийн шүүгчээр Болдын Амарбаясгаланг томилохыг дэмжиж, энэ талаар бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов.

Б.Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн оросын II дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн баклавар, 1999 онд Батлах хамгаалахын их сургуулийн Хууль зүйн ухааны магистр, 2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна.

Тэрбээр 1995-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2007 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2007-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд ахлах багш, 2013-2017 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2017 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байгаа аж.

Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн үзжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн үзжээ. Улсын дээд шүүхийн шүүгчээр нэр дэвшигч Болдын Амарбаясгаланг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Э.Батбаяр танилцууллаа. 

Улсын дээд шүүхийн шүүгчээр Болдын Амарбаясгаланг томилох Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар  танилцуулав.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, О.Баасанхүү, Х.Нямбаатар, Л.Мөнхбаатар нар байр сууриа илэрхийллээ. Улсын дээд шүүхийн шүүгчээр Б.Амарбаясгаланг томилохыг гишүүдийн олонхи  дэмжлээ. 

ШИНЭ МЭДЭЭ