2019.12.05
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Б.Бат-Эрдэнэ: Усны асуудлыг цогцоор нь шийдэх нь зүйтэй

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.12.05/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүнээс  2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Одоогийн нөхцөл байдал сумын төв өөрчлөгдсөн нэлээд олон сумдууд усан хангамж дулаан цэвэр бохир усны шугаманд холбогдох иж бүрэн цогц үйлчилгээ авах боломжтой болсон. Энэ асуудлыг дэс дараалалтай цаашид илүү олон сумдад шийдэхгүй бол болохгүй. 

Улаанбаатар хотод ч гэр хорооллын иргэд цэвэр ундны усаар хангагдаж чадахгүй байгаа. Энэ асуудалд цогцоор нь хандах хэрэгтэй учраас хуулийн төслийг дэмжиж байна. Цэвэр усны эх үүсвэрээ зөвхөн Улаанбаатар хот төдийгүй бүх аймаг сумдад баталгаатай шинжлээд хадгалж хамгаалж цэгцэлж авах зайлшгүй шаардлага байгаа. Байцаагчын эрх олгож хэдэн хүмүүсээр хүч нэмэгдүүлэх гэж байгаа юм байна. 

ШИНЭ МЭДЭЭ