2019.12.06
Эрүүл мэнд

Б.Бат-Эрдэнэ: Сумдад эрүүл мэндийн төвийн барилга, тоног төхөөрөмж, боловсон хүчний асуудал хүнд байна

Улсын их хурлын өнөөдрийн \2019.12.06\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Миний сонгогдсон 40 дүгээр тойрог их хүнд байна. Эрүүл мэндийн яаманд парк шинэчлэл хийж түргэний  машины асуудлыг шийдэж өгөхийг хүссэн. Цаашлаад хөдөө сумдын барилга байгууламж эмч нарын хүрэлцээ хүнд байна. Өндөр өртөгтэй хагалгааны тодорхой хувийг төрөөс анхаарах асуудлууд бодит байдал дээр огт хэрэгжихгүй байна.

Хөдөө сумдын эрүүл мэндийн төвийн барилга, тоног төхөөрөмж, боловсон хүчний асуудал туйлын хүнд байна. Эрүүл мэнд боловсролын салбар боловсон хүчин дээрээ анхаарахгүй бол болохоо байлаа. Харилцаа хандлага үнэхээр хүнд. Өвчтэй хүмүүсийг үл тоосон байдлаар харьцдаг эмч нар байна. Бодит байдал ийм байна. Сууриас нь эхэлж асуудлыг эргэж харахгүй бол болохгүй. Би анхан шатны юм ярих гээд байна. 

ШИНЭ МЭДЭЭ