МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.12.12
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Улс төржүүлж болдоггүй салбар бол эдийн засгийн салбар

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.12.12/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн заалтад тавьсан хоригийг нь хүлээн авлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Улс төржүүлж болдоггүй салбар бол Эдийн засаг. Ерөнхийлөгчөөс орж ирж байгаа хориг дээр улс төржүүлсэн үг хэллэг олон байна. Архины татвар нэмлээ гээд байх юм Монголчууд шиг архи их ууж байгаа хүмүүс хаана байна? Татвар эдийн засгийн гол зохицуулагч. 

Чухал бүрэлдэхүүн хэсэг нь НДШ-ын асуудал. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг тэтгэтвэрийн даатгалын тогтолцоонд шилжүүлдэг ямар туршлага байна вэ? 

Бид ОУВС-ын аргамжаанд байгаа. Тиймээс энэ хоригийг ярьж байх үед Засгийн газар ОУВС-тай ярилцах шаардлагатай. 

ШИНЭ МЭДЭЭ