2019.12.12
Хууль, эрх зүй
Н.Учрал: Мэргэжлийн холбооны хуулийг цаг алдалгүй улс төржилгүй гаргах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.12\ хуралдаанаар Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээн авахаас татгалзлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал
Төрийн бус байгууллагуудын эмх замбараагүй байдал хэрээс хэтэрсэн нь үнэн. Аль болох эмх цэгцтэй болгох гээд явж байхад нэг хууль оруулж ирээд холбоог хуульчилчихдаг. Ингээд байх юм бол бүх холбоогоо хуульчлах хэрэгтэй. Өмгөөллийн хуулийг оруулж ирээд өмгөөллийн холбоог хуульчилдаг өнөөдөр гэхэд өргөн нэвтрүүлгийн хууль дээр телевизийн холбоог хуульчилсан. Хууль болгон дотроо холбоогоо хуульчилж болохгүй.
Нөгөө бөхийн холбоо, морин спорт уяачдын холбоо дахиад эмх замбараагүй маргаан үүсэхвий дээ. Ерөнхийлөгчийн хориг дотор мэргэжлийн холбооны хуулийг батлан гаргах хэрэгтэй гэсэн асуудал байгаа. Энэ чинь харин бодитой үндэслэл. Хууль болгон дээрээ холбоогоо хуульчилж байснаас мэргэжлийн холбоо гэдгээ хуульчлаад шаардлагатай салбаруудад мэргэжлийн холбооны хуулиа гаргая.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүн Н.Учрал уриалга гаргалаа
2020.11.12
AMARAA's Weekly show (Episode 30)
2020.11.02
Залуу гишүүний зангарагтай ЗҮТГЭЛ
2020.10.30
Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батална
2020.10.20