МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.12.12
Хууль, эрх зүй

Ц.Мөнх-Оргил: Өмгөөллийн тухай тусдаа хууль гаргах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.12\ хуралдаанаар Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээн авахаас татгалзлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

УИХ өмгөөлөгчдийн хуулийг батлаад хуульчдын холбоог татан буулгана гэж ерөөсөө яриагүй. Татвар болон үйл ажиллагааг нь давхардуулахгүй уялдуулаад явна гэсэн байгаа. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад бүх хуулиар эрх нь хамгаалагдчихсан ерөнхийлөгчөөсөө илүү цалин авдаг зөвхөн хуульд захирагдаж ажиллах ёстой шүүгчийг төрийн бус байгууллага буюу хуульчдын холбоо ажлаас нь чөлөөлөх ийм л эрх зүйн орчныг бид нар бүрдүүлсэн. 

Бүх мэргэжлийн байгууллагуудыг чиглэл чиглэлээр нь зөвхөн нэг төрийн бус байгууллагад хүчээр чихэж оруулна гэж байхгүй. Үндсэн хуулиараа иргэд эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нэг салбарт зөвхөн нэг л төрийн бус байгууллага бай гэж хэлнэ гэдэг чинь иргэдийг бүгдийг нь улс төрийн намд элс. Гэхдээ нэг намд бүгд элс гэж байгаагаас ялгаагүй. Тиймээс Өмгөөллийн тухай тусдаа хууль гаргах хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ