МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Түүхээ сөхвөл” номын нээлт боллоо
2019.12.12
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Түүхээ сөхвөл” номын нээлт боллоо

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Түүхээ сөхвөл” шинэ номын нээлт өнөөдөр Интерном их дэлгүүрт боллоо. Өөрийн туулсан амьдрал, алдаа, оноо, улс төрийн он жилүүдийг эргэн дурсаж, залуус дүү нартаа сургамж болгох гэж Цахим хуудсандаа "Түүхээ сөхвөл" нэртэй цуврал бичлэг байршуулж байсныгаа ойр дотны хүмүүсийнхээ удаа дараагийн зөвлөгөөнийг дагаж ном болгон эмхтгэн гаргаж байгаа нь энэ аж.

Номын нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, сайд асан Б.Жигжид, Монгол улс, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа, академич Л.Дашням, УГЗ зохиолч Л.Эрдэнэбулган, зохиолч, яруу найрагч Д.Урианхай нарын олон хүндэт зохиолч ирсэн байв.

 Энэхүү номын редактораар УИХ-ын гишүүн Ж.Мөнхцэцэг ажиллажээ.

Уг номын талаар Ж.Мөнхцэцэг хэлэхдээ “Ж.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр тохой нийлүүлнэ гэдэг шиг, ширээ залгаж суудаг. Ширээнийхээ нөхрөөр номынхоо үг үсгийг харуулъя гэсэн юм болов уу гэж ойлгосон, тиймээс ч үзэг бариулж, үзэг дүрүүлэх учир шалтгаан минь боллоо. Редакторын хувьд 60 хувийн авьяас, 40 хувийн хөдөлмөрөөр бүтсэн ном гэж хэлэх байна.  Өөрөө өөрийнхөө түүхийг өөрөө бичиж, өөрөө ном болгосон нь их онцлог юм болов уу” хэмээлээ.

                                                                                                                               

ШИНЭ МЭДЭЭ