Ж.Энхбаяр: Далайд агнуур хийх, далайн гаралтай бүтээгдэхүүн олборлох квот гэж байдаг уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.12\ хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Далайн хөдөлмөрийн тухай” конвенцэд 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
Далайд агнуур хийх, далайн гаралтай бүтээгдэхүүн олборлох квот гэж байдаг уу? Энийг Монгол улс хэр ашиглаж байгаа вэ? Далайд гарсан осол, зөрчил, хариуцлагын асуудлыг хэн хариуцах вэ? Монгол улс хариуцах уу эсвэл далайн усан онгоцны баг хариуцдаг уу?