2019.12.13
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойргийнхоо сумдад Манлай малчдын зөвлөгөөн зохион байгууллаа
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар өөрийн сонгогдсон тойрог болох Хөвсгөл аймгийн Мөрөн болон Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Чандмань-Өндөр, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Ханх сумдын малчдын дунд Манлай малчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд 200 гаруй малчид оролцсон бөгөөд ХААИС-ын Мал эмнэлгийн сургуулийн багш ШУ-ны доктор /Sc.D/, профессор П.Болормаа, ХААИС-ын Арго экологийн сургуулийн захирал, Доктор /Рh.D/, дэд профессор А.Буянбаатар, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн газрын мэргэжилтэн, Доктор /Рh.D/ Ц.Мөнхнасан, Хөвсгөл аймгийн ХАА-н газрын газрын дарга Г.Баттулга, МУ-ын манлай уяач Г.Батчулуун нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
Энэ үеэр Уламжлалт нүүдлийн соёл иргэншлийг үр хойчдоо өвлүүлэх, ард түмнийхээ хүнсний аюулгүй байдлыг хангаж, баталгаат эрүүл мах, сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах, мал сүргээ өсгөн үржүүлэх их үйлсийг бүтээж яваа малчин ардынхаа хүч хөдөлмөрийг алдаршуулах зорилгоор “МАНЛАЙ МАЛЧИН” төслийг хэрэгжүүлж, улсын болон аймаг, сумдын манлай малчиддаа “Манлай малчин” цол тэмдгээр батламжлан Манлай малчны малгайг гардуулан өгсөн юм.
ШИНЭ МЭДЭЭ
"Монгол Төрийн Соёмбо" ном хэвлэгдлээ
2021.12.29