МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.12.13
Хууль, эрх зүй

Б.Энх-Амгалан: Гүтгэх гэсэн заалтыг эрүүгийн хуульд оруулмаар байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.13\ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

Эрүүгийн хуульд гүтгэх гэдэг асуудлыг яаж оруулж байгаа вэ? Гүтгэх асуудал хэрээс хэтэрлээ. Зөрчлийн хуулиар шийдэж байгаа. Хүний зургийг тавьж байгаад сошиалд сайтаар гүтгэж эхэлдэг. Ингээд шалгаад явахаар гүтгэсэн нь үнэн байна гэхдээ гутаан доромжилсон утга агуулга байхгүй учраас хэрэг хүлээлгэх боломжгүй гэдэг.

Гэтэл цаана нь хүний нэр төр, алдар гавьяа,  гэр бүл олон юмаараа хохирч байна. Гүтгэж гүтгэчихээд 2 сая төгрөгөөр торгуулах юу ч биш. Энийг яах вэ, Эрүүгийн хуульд оруулахгүй юм уу. Хуурамч сайт дэлгэрүүлээд байж болох юм уу. Эх үүсвэргүй юмыг хаа, хамаагүй дэлгэрүүлээд байж болох юм уу? Тиймээс энийг Эрүүгийн хуульд оруулмаар байна. 

ШИНЭ МЭДЭЭ