2019.12.17
Орон нутгийн хөгжил
Отроор яваа малчдаа эргэлээ
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн өөрийн сонгогдсон тойргийн отроор нүүдэллэн яваа малчдаа эргээд ирлээ. Энэ жил Өвөрхангай аймгийн ихэнх сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул малчид отор нүүдэл ихээр хийж байна.
Тэрээр энэ амралтын өдрөөр Булган аймгийн Дашинчилэн, Төв аймгийн Лүн сумдад отор нүүдэл хийж яваа 30 орчим малчин өрхүүдтэй уулзаж танилцаад ирлээ.
Энэ жил Өвөрхангай аймгийн ихэнх сумдаар газрын гарц тааруу тул олон малчин өрхүүд отор нүүдэл хийжээ. Тэдний дундаас 300-400 км замыг 20-30 хоногт туулж, нүүдэллэсэн малчид ч цөөнгүй байна.
Нүүдэл сэлгэн ирсэн бүс нутагт газрын гарц харьцангуй сайн, цагийн байдал ч одоогоор тогтуун сайхан байгааг малчид олзуурхан ярьж байна..
Малчид түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр төр засгийн зүгээс онцгой анхаарах шаардлагатай байгааг хэлж байлаа. Түүнээс гадна өлийн цагаан огтоно ихсэж, малын бэлчээр сүйтгэж, газрын гарцад ч сөрөг нөлөөлж байгаад анхаарахыг сануулсан.
ШИНЭ МЭДЭЭ
Аваргууд шагналаа гардан авлаа
2021.03.05