2019.12.18
Улстөр
Х.Нямбаатар: Сонгуулийн санал хураалтын цагийг эргэж харах саналтай байна
Улсын их хурлын өнөөдрийн \2019.12.18\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зургаан гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
Сонгуулийн үед хөдөө орон нутаг болон хотод санал хураалтын цагийг хаахад ялгаа байхыг үгүйсгэхгүй. 2016 оны сонгууль 20 цагт дуусгавар болсон. Сонгуулийн ерөнхий хорооноос бусад улс орнуудад сонгууль хаадаг цаг хугацааг харьцуулан судалж үзэхээр манай улс хамгийн орой хаадаг. Хэдийн чинээ орой хаана төдийн чинээ хууль бус зүйл болдог. Тиймээс сонгуулийн санал хураалтын цагийг эргэж харах чиглэл өгөөч.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
2019.12.31