2019.12.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Өвөрхангай аймагт өвөлжилт хүндэвтэр байна
Энэ жил Өвөрхангай аймгийн ихэнхи сумаар газрын гарц тааруу малчид отор нүүдэл хийж байна. Өвөрхангай аймгийн Тарагт сумаас гэхэд 160 гаруй өрх зэргэлдээ аймгуудад отроор өвөлжиж байна. Бэлчээр усгүй болсон малчид 300-400 км замыг 20-30 хоног туулж Булган, Төв аймагт оторложээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Өлийн цагааныг авиа химийн аргаар устгахыг хориглосон байгаа. Голдуу ахуйн аргаар малчдын хүчинд тулгуурлан хийнэ гэж шийдвэр гарсан. Энэ аргын зарим нь үр дүнтэй байгаа боловч зарим нь үр дүнгүй болоод байна. Өлийн цагааныг устгахдаа зөв арга технологи олж байж газар бэлчээрээ хамгаалж чадна.