2019.12.25
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
20 мянган тонн мах нөөцөлнө
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийслэлчүүдийн 2020 оны өвөл, хаврын улирлын хэрэглээнд зориулж 20 мянган тонн мах нөөцлөх бөгөөд үүнд 11 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.
Цаашид арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэхэд зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хувь хэмжээ, зээлийн хугацааг Монгол банкны бодлогын хүү болон оролцогч аж ахуйн нэгжүүдтэй тохиролцон жил бүр тогтоож байх болов. Нийслэлчүүдийн өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулж өөрийн болон бусад эх үүсвэрээр мал, мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, арилжааны банкны хөрөнгөөр мал, мах бэлтгэж нөөцөлсөн аж ахуйн нэгжүүдэд олгодог зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хувь хэмжээтэй адил хөнгөлөлт үзүүлэх юм.
ШИНЭ МЭДЭЭ
Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2019.12.30
Оны шилдэг хүүхдүүд шагналаа гардлаа
2019.12.26
20 мянган тонн мах нөөцөлнө
2019.12.25
Атрын дөрөвдүгээр аян зарлалаа
2019.12.25
Мал зүйчдийн улсын зөвлөгөөн боллоо
2019.12.20