2019.12.02
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай нэмэлт өөрчлөалт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
УИХ аж үйлдвэрийн үндсэн объект болох барааны тэмдэг, газар зүйн заалтад эрхийн хамгаалалт олгож, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг хангах зорилгоор 2003 онд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг баталж, 2010 онд шинэчлэн найруулжээ.
Гэвч хуулийг хэрэгжүүлэх явцад зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, хэрэглэхэд хүндрэл гарах болсон төдийгүй барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа бүрэн цахимжсантай холбоотойгоор барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, мэдүүлэгт шүүлт хийх, бүртгэлд бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, нийтлэх зэрэг үйл ажиллагааг олон улсын гэрээ хэлэлцээрт нийцүүлэх шаардлагатай болсонтой холбогдуулж, энхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд:
-Хуулиар тогтоосон барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах үндэслэлд барааны тэмдгийг “шударга бусаар давуу эрх эдлэх зорилгоор бүртгүүлэхээр мэдээлсэн” бол бүртгэхгүй байх
-Барааны тэмдгийн шүүлтийг чанаржуулах, барааны тэмдэг, газар зүйн заалт бүртгэгдсэний дараа маргаан гарах асуудлаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах боломжийг бүрдүүлэх
-Барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг 5 жилийн турш ашиглаагүй бол хүчингүй болгох зэрэг зохицуулалтууд туссан байна.
ШИНЭ МЭДЭЭ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
2020.12.21
УИХ энэ долоо хоногт...
2020.12.14
Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
2020.12.11