2019.12.02
Зам, Тээвэр
МУЗГ, БНАУЗГ хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн МУЗГ, БНАУЗГ хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газартай хамтын ажилагаагаа өргөжүүлж төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдийг Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцсоны дагуу 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны анхны хэлэлцээрийг 2011 онд, 2 дахь хэлэлцээрийг 2016 онд байгуулжээ. Эдгээр хэлэлцээрүүдийн хүрээнд төслүүд амжилттай хэрэгжиж байгаа тул Австрийн талаас 3 дахь хэлэлцээрийг байгуулахаар санаачилсан байна. Хэлэлцээрт хоёр талын холбогдох албаны хүмүүс гарын үсэг зураад байгаа юм.
Энэхүү 40.0 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн зээл нь хүүгүй, хугацаа нь 16-26.5 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 5-12 жил байх ерөнхий нөхцөлтэй юм.
Зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж, эрүүл ахуй, бохир ус, хог хаягдал, төмөр замын болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, мэргэжлийн боловсролын сургууль, эрүүл мэнд, иргэний хамгаалалт, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
ШИНЭ МЭДЭЭ
“Хуулийн цаг” УИХ-ын дарга Г.Занданшатар
2024.05.15
Онцлох зочин: УИХ-ЫН дарга Г.Занданшатар
2024.04.09