Зам тээврийн яамны 2019 оны онцлох үйл явдлууд
Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд Увс аймгийг хатуу хучилттай авто замаар холбож дууслаа. Монгол улсад анх удаа Олон улсын шинэ нисэх буудал- Улаанбаатар чиглэлийн 32.2 км хурдны авто замыг дуусгав.
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэл 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж хөдөлгөөнийг нээсэн. Мөн "Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Грек улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр", "Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.