НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Супер УДИРДАГЧ
2020.01.10
Орон нутгийн хөгжил

Супер УДИРДАГЧ

Эх сурвалж: Монголын мэдээ сонин, сэтгүүлч Б.Өнөртогтох


 

Би Сонгинохайрхан дүүрэгт хэсэгхэн хугацаанд амьдарч байсан юм. Чин үнэнийг хэлэхэд энэ дүүрэгт муулах зүйл олон бий.

Хөдөө орон нутгийн иргэд ихээр ирж суурьшдаг учраас ажилгүйдэл ихтэй, архидалт, гэмт хэрэг их гардаг гэх мэтээр шүүмжлэх зүйл олон байгаа. Гэр лүүгээ алхах замд гудамжинд хаа сайгүй овоолсон хог нь нүүр нүдгүй шуурна. Хог ачих машин нь цагтаа ирдэггүй учраас айлууд нь гудамжиндаа хогоо овоолчихдог, өөрийн хашаа цэвэрхэн байвал өрөөлийнх хамаагүй гэдэг муу муухай сэтгэлгээтэй хүмүүсийн асуудлыг хэн ч шийдэж чадахгүй олон жил болсонсон.

Гэтэл тус дүүргээс нүүснээсээ хойш нэлээд хэдэн сарын дараа очиход бүх зүйл танигдахын аргагүй өөрчлөгдсөн байж билээ. Угтаа манай дүүрэг эзэнтэй гэдгийг, тэнд сэтгэлтэй хүн ажиллавал шийдэж болдог гэдгийг хоёр нүдээрээ харав. Овоолсон их хогийг өдөр өнжихгүй ачиж, тэр хэсгийг нь камертай болгочихож. Гол урсдаг хэсгээр нь автомашины гүүр тавьж, асуудлыг нь бүрэн шийджээ. Тэр ч байтугай Сонгинохайрхан дүүргийн иргэд цэцэрлэгт хүрээлэндээ нарлаж суухдаа ном уншиж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болсон байлаа. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ хангамж ч дөрөвхөн жилийн дотор бараг л шийдэгдсэн гэх сайхан мэдээ дуулдаж байх юм. Сонгинохайрхан дүүргийн гудамж, талбай бүхэн нүдэн дээр танигдахын аргагүй өөрчлөгдөж, бүр утаагүй жишиг дүүрэг болох ажлыг зоригтой эхлүүлсэн сайхан мэдээг дуулаад хэчнээн их баярласан гэж бодно оо.

Энэ бүх ажлыг гурван жил гаруйн хугацаанд хийж чадсан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгээр эрхгүй бахархах сэтгэл төрсөн юм.

Хийж буй ажилдаа чин сэтгэлээ зориулж, хүн нэг бүрийнхээ төлөө ажиллахад бүтэхгүй зүйл байдаггүй гэдгийг тэр харуулж чадаж байна. Хамгийн сайхан мэдээг энэ дүүрэг л дуулгаж, дандаа анхдагч болж түрүүлж алхаж буйд нь талархах нь зүйн хэрэг. Чин үнэнийг хэлэхэд, 2016-2020 оны хугацаанд Улаанбаатар хотын есөн дүүргийг удирдаж буй хүмүүс дундаас ажлаараа танигдаж, чин сэтгэлээсээ зүтгэж яваа хүн нь Ж.Сандагсүрэн ч байж мэднэ.

Хорооныхоо ажилтны хийх ажилд ч гар бие оролцож, бүх зүйлийг яг таг хийх гэж улайрч явааг нь олон ч удаа харлаа, бас үнэллээ. Сэтгэл байгаа газар ажил дандаа бүтдэг юм гэдгийг харуулж буй түүний удирдсан хамт олон шинэ оны босгон дээр дахиад л сайхан мэдээ дуулгах нь тэр. Тодруулбал, тус дүүргийн XI хорооны дөрөвдүгээр гудамжны бүх айл хийн халаагуур ашиглаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, нэг ч яндан ашиглахгүй бөгөөд айл бүхэн газаар халаалтаа шийдэж эхэлснээр агаарын бохирдлыг арилгахад бодит хувь нэмрээ оруулна. Энэ ажил өдгөө зөвхөн нэг гудамжаар хязгаарлагдаж байгаа ч бодит ажил болгохоор зүтгэсэн хүн нь нөгөөх л Ж.Сандагсүрэн байв. 2001 оноос хойш Сонгинохайрхан дүүрэг гэх их айлтай ажил, амьдралаа холбож, дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргаас эхлээд НИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга нь болтлоо ажиллаж яваа энэ залуу ажлаа мэддэг юмсанж. Дүүрэгт нь юу хэрэгтэйг, тэнд ямар шийдвэр гаргах ёстойг онлгодог супер удирдагч юмсанж.


Тэрбээр нийслэлийн 73 дугаар дунд сургуулийг дүүргэж, 1997-2001 онд МУИС-ийг Эдийн засаг, Математикийн Загварчлалын бакалаврын зэрэгтэй төгссөн байна. 2003-2005 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын магистр зэрэг, 2002 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын мэргэшүүлэх сургалтыг тус тус төгссөн мэргэжилтэй боловсон хүчин ажээ.

ШИНЭ МЭДЭЭ