Дархан-Уул аймаг олон улсын стандартад нийцсэн Хоккейн талбайтай боллоо
2020.01.14
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Дархан-Уул аймаг олон улсын стандартад нийцсэн Хоккейн талбайтай боллоо

Дархан-Уул аймаг сумын 13 дугаар баг "Од" цогцолбор сургуулийн А, Б байрны дунд олон улсын стандартад нийцсэн Хоккейн талбайтай боллоо.

Орон сууцны зориулалтаар олгогдсон байсан газрыг эзэмшигч иргэн тѳрд буцаан ѳгснѳѳр ийнхүү ѳвлийн спортыг хөгжүүлэх, хоккей сонирхогч олон зуун иргэд, хүүхэд багачуудын хүсч, хүлээж байсан мѳсѳн талбай ашиглалтанд орлоо.

Энэхүү мөсөн талбай ашиглалтад орсноор хоккей, өвлийн спорт хөгжих, Дархан-Уул аймгийн хүүхэд, залуучуудын чөлөөт цаг заваа өнгөрөөх боломж нэгээр нэмэгдэж байгаа юм. Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сум шинэ мөсөн талбайтай боллоо.

Монгол хоккейн холбооны хувьд 2019 багагүй бүтээн байгуулалт хийгдсэн он байсныг Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан онцолсон юм. Мөн тэрбээр "Шинэ талбайтай болсноор хүүхэд залуучууд эрүүл чийрэг бие бялдартай, хатуужилтай болох цаашлаад мөсний спортыг түгээн дэлгэрүүлэх, таниулан сурталчилах зэрэг олон давуу талтай юм. Энэ мөсөн талбай дээрээс эх орныхоо нэрийг өндөрт гаргах олон шилдэг тамирчид төрөн гарах болтугай" хэмээн онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ