МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн дээд одон медалиар шагналаа
2020.01.10
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Төрийн дээд одон медалиар шагналаа

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан зарим алба хаагч, ахмад буурлуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагналаа.

  • "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн нягтлан бодогч Х.Алтанзул,
  • "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-оор ҮБХИС-ийн ахмад багш Б.Дондог, Цэргийн төв эмнэлгийн гэмтлийн клиникийн захирал, дэд хурандаа Т.Сүхбаатар,
  • "Алтан гадас одон"-оор ҮБХИС-ийн жолооч Н.Дашдорж, ЦДБЭЧ-ийн ахмад хөгжимчин Ц.Уранбилэг,
  • "Цэргийн гавьяаны одон"-оор Монгол цэргийн музейн ерөнхий менежер, хошууч Ж.Алтангэрэл, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын ахмад ажилтан, бэлтгэл хошууч Д.Доржсүрэн,
  • Зэвсэгт хүчний төв архивын ахмад ажилтан Я.Бөхчулуун, Цэргийн төв эмнэлгийн даралтат тоног төхөөрөмжийн инженер асан, бэлтгэл хошууч Б.Цолмон,
  • "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар Цэргийн төв эмнэлгийн боолтын сувилагч А.Сольхүү,
  • "Цэргийн хүндэт медаль"-аар Цэргийн төв эмнэлгийн эмчилгээний тасгийн дарга, хошууч А.Тосонхүү,  БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн орон сууцны нярав, ахлах ахлагч Ц.Ундармаа, "Алдар" спорт хорооны хөнгөн атлетикийн дасгалжуулагч, хошууч Х.Уянга нарыг шагнаж урамшууллаа.
Шагналыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ