МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.01.16
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: Мал хулгайлсан л бол ял шийтгэл, хариуцлага заавал хүлээнэ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.01.16) хуралдаанаар   Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Энэ хуулийн хэлэлцүүлгийг орон нутагт малчид маань нэлээд анхааралтай ажиглаж байна. Энэ үүднээсээ гишүүдтэй холбогдож санал, хүсэлт тавьж байгаа юм. Өмнөх хэлэлцүүлгийн явцад өрнөсөн хүндрүүлэх нөхцөл байдал буюу олон тооны мал гэдгийг олон талаас нь тайлбарлаж ярьсантай холбогдуулан нэлээд ташаа ойлголтууд авсан байна. Тэгэхээр 2 бод эсхүл 8 бог түүнээс дээш тооны мал хулгайлсан этгээдэд хорих ял шийтгэл оногдуулах юм байсан гэсэн ойлголт их байна. Тиймээс энэ ойлголтыг нэг мөр болгох үүднээс тодорхой хэдэн зүйлийг хэлье.

Ер нь бусдын малыг хулгайлсан л бол нэг байна уу олон байна уу хамаагүй ял шийтгэл, хариуцлага заавал хүлээнэ. Энэ бол маргаангүй зүйл. Харин хүндрүүлэх нөхцөл байдлын хувьд хууль санаачлагчид 4 зүйлийг оруулж ирсэн. Үүн дээр ажлын хэсэг болон гишүүдээс санал гаргаж 2 зүйл нэмэгдсэн.

Нэг нь улсын хил нэвтрүүлж мал хулгайлсан бол хүндрүүлэх нөхцөл байдалтай болгож ял шийтгэлийг нь нэмэгдүүлсэн, Хоёр дахь нь Ц.Даваасүрэн гишүүний гаргасан санал болох хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдох бүхий эд хөрөнгөнд хамаарах хохирол учруулсан бол гэдэг зүйл дээр мөн хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэн хорих ялыг 2-8 жил болгож байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ