Б.Саранчимэг гишүүн Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа
2020.01.17
Гадаад харилцаа

Б.Саранчимэг гишүүн Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өнөөдөр (2020.01.17) Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар өргөмжлөгдөн жуух бичгээ авсанд баяр хүргэж, талархал илэрхийлсэн юм. Эмэгтэй элчин сайд томилогдон ирсэнд баяртай байгаагаа дуулгаж, хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг ахиулан, өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд Элчин сайдын яамтай идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өөрийн зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллах болно гэв.  

Элчин сайд Катрин Ивкоф хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд , УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг Монгол-Канадын парламентын харилцааг сайжруулахад идэвх санаачилгатай манлайлж ажилладаг тухай сонсон хэмээн тодотгож, цаашид эмэгтэйчүүдийн эрх, манлайлал, жендерийн асуудал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд бүх талаар хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн 2 дахь зохиол “Шийдэмгий нүүдэл” номын дээжээс Элчин сайд Катрин Ивкофд бэлэглэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ