"Смарт анги” төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байна
2020.01.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Смарт анги” төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байна

БНСУ-ын Кёнги аймгийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд Монголд Солонгос хэлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Смарт анги” төсөл ерөнхий боловсролын сургуулиудад амжилттай үргэлжилж байна.

Сүүлийн танхимын нээлтийг 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нийслэлийн СБД-ийн 1 дүгээр сургууль, 45 дугаар сургууль, ЧД-ийн 39 дүгээр сургуулиас тус тус нэг танхимыг сонгон авч “Смарт анги” болгон бүрэн тохижуулж, тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгсөн билээ.

Тав дахь жилдээ үргэлжилж буй уг төсөл 2.2 тэрбум гаруй вонны хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд нийт 27 сургуулийн анги танхимыг “SMART” буюу ухаалаг анги болгон тохижуулсан бөгөөд өнөөдөр ШУТИС болон СБД-ийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд шинээр “Смарт анги” байгуулах гэрээнд талууд харилцан гарын үсэг зурлаа.

Төсөлд хамрагдсан зарим сургууль байгалийн ухаан, гадаад хэл, технологийн хичээлүүдээ смарт ангидаа оруулснаар сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд дөхөм болж байгаа бөгөөд иж бүрэн сургалтын материаллаг орчин бүрдсэн нь бага, дунд, ахлах сургуулийн сурагчид смарт сургалтын орчинд орчин үеийн тоног төхөөрөмж дээр өөрийгөө дайчлан ажиллаж сурч боловсрох боломж нээгдэж байгаа бөгөөд сурагчдад цаашид амжилттай суралцахад ихээхэн түлхэц болж байна.

Төсөл хэрэгжсэнээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид смарт сургалтын орчинд орчин үеийн тоног төхөөрөмж дээр өөрийгөө дайчлах, мэдээллийн шинэ технологийг нэвтрүүлэх боломжоор хангагдаж ICT контент зохион бүтээх болон ашиглах арга зүйд суралцах чадвартай болохын зэрэгцээ багш нарыг хөгжүүлэх солонгос хэлний сургалтыг сайжруулах зэрэг олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Мөн энэ удаа монгол сурагчдад зориулсан 7, 8 дугаар ангийн Солонгос хэлний жишиг сурах бичиг хэвлүүлэн өнөөдөр хүлээлгэн өглөө.

ШИНЭ МЭДЭЭ