МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.01.28
Гадаад харилцаа

Ц.Мөнх-Оргил: Олон улсын экспертүүдын зөвлөмжийг бодлого гаргадаг хүмүүст танилцуулдаг баймаар байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.01.28/ хуралдаанаар Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

НҮБ дээр хэлэлцэгдэж байгаа эрх зүйн асуудлуудаас гадна Монгол улсын нэгдэж орсон олон улсын гэрээ конвенцуудын хэрэгжилтийг хэлэлцдэг олон улсын том том экспертийн багууд бидэнд зөвлөмж гаргаж өгдөг. 

Энэ зөвлөмж хаачдаг вэ гэхээр Хөдөлмөр нийгэм хамгааллын яаман дээр очоод дуусчихдаг. Яг бодлого гаргах ёстой хүмүүс бусад сайд дарга нар, Засгийн газар, Хүний эрхийн комисс, Их хурал экспертүүдын зөвлөмжийг авч чадахгүй байна. Маш тодорхой зөвлөмжүүд өгөөд байдаг. Тэр нь тэндээ дарагдчихаад байдаг. Маш том том материалууд ирдэг учир та нар орчуулж амжихгүй байх  УИХ-ын Тамгын газарт өгчихмөөр байна. Хэрэгтэйг нь түүж гишүүдэд танилцуулдаг баймаар байна. 

ШИНЭ МЭДЭЭ